Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТӨВ БҮСИЙН АГРО УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Шинэчлэгдсэн: 2024-05-03 11:56:21
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТӨВ БҮСИЙН АГРО УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Ж. ОЮУН1 ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, Г.БИЛЭГСАЙХАНЧ. АМАРМЭНД3
1ДАРХАН-УУЛ ХААИС, 2ДАРХАН-УУЛ  УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
3ДАРХАН-УУЛ ХААИС,
Хураангуй
     Газар тариалангийн төв бүсийн 1991-2016 оны агро уур амьсгалын үзүүлэлтүүдийг тодорхойлж, 1990 оноос өмнөх уур амьсгалын нормтой харьцуулан үнэлэв. Агро уур амьсгалын үзүүлэлтээр ургамлын ургалтын хугацааны хур тунадасны болон идэвхтэй температурын нийлбэр, халуун өдөр, хүйтрэлгүй хугацааны өөрчлөлтүүдийг тооцоолон, “Arc GIS” программ хангамж ашиглан хур тунадасны нийлбэр, дулаан хангамж, чийг-дулааны илтгэлцүүрүүдийг хоёр хугацаагаар зураглан, өөрчлөлтийг гаргасан.           
    Нарны элч, агаар мандлын орчил урсгал, тухайн газар нутгийн хотгор гүдгэр нь их бага ямар ч орон нутгийн уур амьсгал бүрэлдэн тогтоход гол хүчин зүйл болдог. Удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг богино зун, өдөр нь нилээд их халж, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур чийг ихэнхдээ дутмаг байх эх газрын уур амьсгалын эрс тэс үндсэн шинж газар тариалангийн бүс нутагт тодорхой илэрдэг онцлогтой. 1990 оноос өмнөх 30 жилд орж байсан тунадасны хамгийн бага болон хамгийн ихийн дундаж хязгаараас уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц явагдсан сүүлийн жилүүдэд орсон хур тунадасны дундаж хязгаар нь 25 мм-ээр багассан дүн гарч байна.
     Уур амьсгалын дулаарлаас өмнөх жилүүдэд ургамлын ургалтын хугацаанд Дархан-Сэлэнгийн  нутгаар дунджаар 10-11 өдөр 300С-аас дээш халдаг байсан бол 1991-2016 оны байдлаар Дарханд 24 өдөр, Сэлэнгэд 17 өдөр болж нэмэгдсэн нь ялангуяа Дарханд 13 өдрөөр ихсэж, ургамлын ургалтанд таагүй нөлөө үзүүлэх байдал эрс нэмэгдлээ. Нэн ялангуяа сүүлийн 33 жилийн хугацаанд энэ халалт 2001-2002, 2007, 2010, 2015 онуудад 40 өдрөөс дээш байсан ба 2002, 2015 оны гантай жил 47-48 өдөр (бүтэн сар хагасын хугацаанд) болжээ.
       Газар тариалангийн төв бүсэд ургамлын ургалтын хугацааны хур тунадас буурч, дулаан хангамж нэмэгдэн, чийг хүрэлцээгүй, хуурайдуу дулаавтар мужийн талбай ихэссэн  байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ганд тэсвэртэй, нутагшсан сортын таримлыг тариалах шаардлага тавигдаж байна.
        Уур амьсгалын дулаарлын нөлөөн дээр хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгдэж байгаатай уялдуулан дунд, урт хугацаанд боловсордог сорт, таримлуудыг тариалж болох юм.